БАРТЕНДЕР
НЭЭЛТТЭЙ
Ажлын тухай
Бид санаачлагатай, туршлагатай БАРТЕНДЕР залуусыг манай эрч хүчтэй багийн гишүүн болж, үндсэн ажилтнаар орохыг урьж байна. Энэ ажилд орсноор та манай Рөүзвүүдийн хамт олны эрхэмлэх зочломтгой, шилдэг, ажил хэрэгч, үнэнч шударга байх гэсэн бидний итгэл үнэмшил, үнэ цэнийг мэдэрч, урам зориг авч, өсөж хөгжих хүсэл эрмэлзэл Тань ундрана гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид харилцааны өндөр соёлтой, ажлын байрны ёс зүйтэй, найрсаг, зочломтгой занг эрмэлздэг, шилдэгт хүрэх тэмүүлэлтэй, багаар ажиллах чадварыг эрхэмлэх хүн бүрийг ажилд урьж байна. Олон ажил зэрэг хийх болон ачаалалтай үед ч тайван байдлаа хадгалж үлдэх чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.
Бидний хайж буй ажилтан:
-
Заалны үйлчилгээний ажлын байруудын дагаж мөрдөх үйлчилгээний дэс дарааллыг мэдэх
-
Сонгодог болон шинэ үеийн коктейлийн жор, мөн гар найруулгын сироп гэх мэт бидний нэрийн ундааг найруулах, орц найрлагын талаархи мэдлэг, чадварыг эзэмших.
-
POS системийг ашиглаж байсан туршлагатай байх
-
Зочдын захиалгыг түргэн шуурхай, ёс зүйн өндөр түвшинд тасалдуулалгүй авч гүйцэтгэх
-
Хамт ажиллагсад болон зочдын итгэлийг хүлээх харилцааны ур чадвартай
-
Ачаалалтай үед ч эерэг, тайван байх чадвартай
-
Найрсаг, халамжтай, багаар ажиллахад чиглэсэн хандлагатай
-
Бид цэсээ байнга баяжуулж, шинэчилдэг даг тул цэс болон ундаагаа бүрэн мэддэг
-
Бусдад чин сэтгэлээсээ санаа тавин, зочломтгой байх
-
Ачаалалтай үед ч сэтгэл хөдлөлөө ухамсарлахын зэрэгцээ найрсаг, тайван байдлаа хадгалж үлддэг чадвартай
-
Цаашид сурч, мэдэх сониуч зантай
-
Багаар ажиллах эерэг хандлагатай
-
Бэлэн, бэлтгэлтэй, ажил хэрэгч байх
-
Барменаар 1-2 жил ажилласан туршлагатай
-
Зөөгч эсвэл тогооч хийж байсан туршлагатай бол сайн
Ажиллах салбарууд:
Танаас шаардагдах чанар:
Эрхэмлэн биелүүлэх бидний зарчим:
Шударга байдал - Бусдын нүднээс далд байсан ч тунгаан бодож, үргэлж зөв үйлдлийг хийдэг байх.
Хичээнгүй - Аливаа ажлыг бүх хүчээ дайчлан бүрэн хийж гүйцэтгэдэг байх.
Найрсаг, зочломтгой чанар - Бусдыг асуухаас нь өмнө тусал, хүлээлтээс нь давуул, санаа тавьж байгаагаа мэдрүүл.
Ажил хэрэгч чанар - Бусдын олж хараагүй боломжийг олж хар, бусдын бодож амжаагүй боломжийг бүтээ.
Манай хамт олны нэг болсоноор:
-
Англи хэл сурах орчин
-
Амралтын мөнгө
-
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал
-
Ард тэтгэврийн санд хамрагдах боломж
-
Компаний бүх салбарт үйлчлэх дараа төлбөрт данс
-
Байгууллагын дотоодын цалингийн зээл
-
Ажилчдын хоолны хөнгөлөлт
-
Гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем.
-
Компанийн дотоодын сургалт
Цалин Урамшуулал (ажилсан цаг салбараас шалтгаалан хэлбэлзэнэ):
-
Татвар суутгахын өмнөх нийт цалин 1,500,000 - 1,800,000
-
Суурь цалин 1,050'000 төгрөг
-
Урамшуулал бонус 100,000-300,000
+
+
-
Илүү цаг 100,000-300,000